Монгол Улсын Харилцаа холбооны тухай хууль

From Wikisource
Jump to navigation Jump to search
Монгол Улсын Харилцаа холбооны тухай хууль  (2001) 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ[edit]

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалах, зах зээлийн үр өгөөжтэй, шударга өрсөлдөөнийг дэмжих, иргэн, хуулийн этгээдийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хүртээмжтэй хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хууль тогтоомж

2.1.Харилцаа холбооны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээтэй холбогдох харилцааг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."шугам" гэж мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах, хүлээн авах зорилгоор байгуулсан аливаа дамжуулагч орчин /утас, радио долгион, орон зай зэрэг/, тэдгээрийг хамгаалахад хэрэглэдэг тусгаарлагч, сувагчлал, багана, цамхаг, байр, талбай болон бусад зүйлсийн цогцолборыг;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.1.2.”сүлжээ” гэж хоёр буюу түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад хэрэглэх холбооны шугам, түүнчлэн шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, гардуулахад зориулалттай техник хэрэгслийн иж бүрдлийг;

3.1.3.”ашиглалт” гэж харилцаа холбооны сүлжээний тогтвортой ажиллагааг хангахад чиглэсэн засвар, хэмжилт, тохируулга хийх үйл ажиллагааг;

3.1.4.”үйлчилгээ” гэж харилцаа холбооны сүлжээг ашиглан хэрэглэгчийн холбоо мэдээллийн хэрэгцээг хангах үйл ажиллагааг;

3.1.5. “үйлчлэгч” гэж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.1-15.16.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээдийг;

/Энэ заалтад 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрлөлт оруулсан/

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.6.“хэрэглэгч” гэж харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээнд үйлчилгээг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг;

3.1.7.“зааглах цэг” гэж үйлчлэгч, хэрэглэгчийн шугам, сүлжээ хоорондоо харилцан холбогдох цэгийг;

3.1.8.”бүх нийтийн үйлчилгээний үүрэг” гэж төрийн бодлогын хүрээнд шуудангийн болон цахилгаан холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэхийг;

/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

3.1.9.“бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан” гэж бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэхээр төвлөрүүлсэн хөрөнгийг;

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

3.1.10.”харилцаа холбоо” гэж цахилгаан холбоо, радио телевиз, шуудан, мэдээллийн технологийн бүх төрлийг;

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

3.1.10.“харилцаа холбоо” гэж цахилгаан холбоо, радио телевиз, шуудангийн бүх төрлийг;

/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.1.11.“цахилгаан холбооны үйлчилгээ” гэж цахилгаан холбооны сүлжээг ашиглан бүх төрлийн мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг;

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

3.1.12.“дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө” гэж улс, хот хооронд, орон нутгийн сүлжээ болон үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийллийг.

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

3.1.13.“дугаартайгаа шилжих үйлчилгээ” гэж хэрэглэгч нэг цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс гарч бусад цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид бүртгүүлэн хэрэглэгч болох үедээ одоогийн ашиглаж байгаа дугаараа шилжүүлэн хэрэглэх боломж олгох үйлчилгээ.

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.14.“мэдээллийн технологи” гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтаас “, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах” гэснийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.1.15.“зохицуулалт” гэж мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, шилжүүлэх болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоохтой холбоотой журам батлах, гэрээ байгуулах, хяналт тавих, хууль тогтоомжид заасан асуудлаар шийдвэр гаргахтай холбогдсон цогц үйл ажиллагааг;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.16.“домэйн нэр” гэж интернетийн нөөцийн хаягийг тодорхойлох тухайн улсад тусгайлан олгосон үсэг, тоо, бусад таних тэмдгийн хослолыг;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.17.“норматив баримт бичиг” гэж харилцаа холбооны үйл ажиллагааг явуулах шаардлагыг агуулсан норм, дүрэм, заавар, аргачлалыг;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.18.“харилцан холболт” гэж хоёр үйлчлэгчийн сүлжээ хоорондын холболтыг;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.19.“сүлжээнд холбогдох” гэж үйлчлэгч нь өөрийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх зорилгоор сүлжээ бүхий үйлчлэгчийн сүлжээнд холбогдохыг;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.20.“баталгаажуулах” гэж харилцаа холбооны тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн тогтоосон шаардлагад нийцэж байгааг итгэмжлэгдсэн эрх бүхий этгээд бичгээр тодорхойлохыг.

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХОЁРДУГААР БҮЛЭГ - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ[edit]

4 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

4.1.Улсын Их Хурал харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлно.

/Энэ зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

5.1.Засгийн газар харилцаа холбооны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогo, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.2.Харилцаа холбооны зохицуулах хороо байгуулах, түүний дүрмийг батлах;

5.1.3.бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах.

5.1.4.харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.5.харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр мэдлэг шингэсэн өндөр технологи, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бодлогын судалгаа шинжилгээний байгууллагын дүрэм, зардлыг санхүүжүүлэх журмыг батлах.

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

6 дугаар зүйл. Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийн гарчигт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.1.харилцаа холбооны тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх;

6.1.2.харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, биелэлтийг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.1.3.харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэх, давамгай байдлаа сөргөөр ашиглахыг хязгаарлаж, өрсөлдөөнийг дэмжихэд баримтлах чиглэл, шинэ технологи нэвтрүүлэхтэй холбогдсон журам, заавар, аргачлал батлах, хэрэгжилтийг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.1.4.тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журмыг батлах;

6.1.5.сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлах;

6.1.6.бүх нийтийн үйлчилгээний үүргийн талаархи бодлого боловсруулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

6.1.7.харилцаа холбооны үйлчилгээг найдвартай, шуурхай, чанартай байлгах, захидал харилцааны нууцын хамгаалалтанд хяналт тавих;

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

6.1.8.харилцаа холбооны мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлого боловсруулах;

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

6.1.9.төрийн өмчийн үндсэн сүлжээний тогтвортой ажиллагааг хангах, хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх техник, технологи, зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөж гүйцэтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.1.10.үндсэн сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.11.төрийн өмчийн үндсэн сүлжээний хөрөнгө оруулалтыг зохион байгуулах, сүлжээ ашиглалтын гэрээг үйлчлэгчтэй байгуулах;

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.1.12.бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулах, биелэлтийг Ерөнхий сайдад тайлагнах;

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.1.13.харилцаа холбооны талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, холбогдох байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.1.14.харилцаа холбоо, мэдээллийн технологитой холбогдсон дараахь журмыг батлах:

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.1.14.а.төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам;

6.1.14.б.захиргааны байгууллагын цахим мэдээллийн санг байршуулах, шинэчлэх, хадгалах, түүхчилсэн бүртгэл үүсгэх, ашиглах журам;

/Энэ дэд заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

6.1.14.в.төрөөс иргэдэд хүргэх радио, телевизийн нэвтрүүлгийг дамжуулах үйлчилгээний журам;

6.1.14.г.интернетийн дундын холболтын журам.

6.1.15.Энэ хуулийн 5.1.4-т заасан баримт бичигт дараахь бодлогын асуудлыг тусгана:

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.1.15.а.харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх талаарх мэдлэг, боловсролыг бүх нийтэд эзэмшүүлэх;

6.1.15.б.бусад салбарын болон салбар хоорондын харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэглээ, төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах;

6.1.15.в.харилцаа холбоо, мэдээллийн технологийн инноваци, үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

6.1.15.г.харилцаа холбоо, мэдээллийн технологийн бүтээгдэхүүний оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах;

6.1.15.д.төрийн байгууллагын үйл ажиллагаа болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн судалгаа шинжилгээний ажлын харилцан уялдааг хангах;

6.1.15.е.үндсэн сүлжээний оновчтой бүтцийг бий болгох, техник, технологи нэвтрүүлэх;

6.1.15.ж.бусад.

6.1.16.харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.17.харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах.

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.1.18.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчилөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчилөлт оруулсан./

6.2.Харилцаа холбооны үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагыг томилох, чөлөөлөхдөө эрх бүхий байгууллага нь харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөнө.

/Энэ хэсэгт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6-1 дүгээр зүйл.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн талаарх салбар хоорондын үйл ажиллагаа

/Энэ зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

6-1.1.Монгол Улсад харилцаа холбоо, мэдээллийн технологи нэгдмэл бодлого, төлөвлөлттэй байна.

6-1.2.Дараахь байгууллага харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулна:

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6-1.2.1.төрийн захиргааны төв байгууллага, тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байхгүй бол төрийн захиргааны байгууллага;

6-1.2.2.Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага;

6-1.2.3.Шүүхийн ерөнхий зөвлөл;

6-1.2.4.Улсын ерөнхий прокурорын газар.

6-1.3.Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага Засгийн газраар шийдвэрлүүлэх харилцаа холбоо, мэдээллийн технологийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн хүрээний асуудлаар харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авсан байна.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6-1.4.Салбар хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх бодлого, төлөвлөлтийн асуудлыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6-1.5.Төрийн захиргааны төв болон холбогдох төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ажлын хэрэгжилтийн явцад хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсний дараагийн жилийн эхний улиралд багтаан харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6-1.6.Харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ажлын хэрэгжилтэд харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу үнэлгээ хийнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7 дугаар зүйл.Бүх шатны Засаг даргын бүрэн эрх

7.1.Бүх шатны Засаг дарга харилцаа холбооны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.нутаг дэвсгэртээ харилцаа холбооны үйлчилгээг сайжруулах арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

7.1.2.аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны гудамж, талбай, барилга, орон сууц, хашааг хаягжуулах арга хэмжээ авах;

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

7.1.3.гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэний улмаас харилцаа холбооны сүлжээнд гарсан осол, гэмтлийг арилгах ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

7.1.4.радио, телевизийн болон харилцаа холбооны бусад сүлжээ байгуулж, ашиглах санаачлагыг дэмжих, туслалцаа үзүүлэх;

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

7.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

8 дугаар зүйл.Харилцаа холбооны зохицуулах хороо

8.1.Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ ажиллана.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.2.Зохицуулах хороо нь дарга, орон тооны бус 6 гишүүнээс бүрдэнэ.

8.3.Зохицуулах хорооны дарга, гишүүнийг Ерөнхий сайд томилно.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.4.Зохицуулах хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна. Зохицуулах хорооны гишүүдийн анхны томилгоог 2, 4, 6 жилээр хийж, цаашид 6 жилийн хугацаагаар томилно.

8.5.Зохицуулах хорооны даргыг нэг удаа улируулан томилж болно.

8.6.Харилцаа холбооны салбарт мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, түүнээс 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, дараахь шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг Зохицуулах хорооны даргаар, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, дараахь шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг Зохицуулах хорооны гишүүнээр томилно:

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.6.1.эдийн засаг, мэдээлэл холбоо, техник, хууль зүй, удирдлагын дээд боловсролтой, өндөр мэргэжил, ажлын туршлагатай, удирдан зохион байгуулах чадвартай;

8.6.2.Зохицуулах хорооны дарга, гишүүн нь үйлчлэгчийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаар эзэмшигч, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд байж болохгүй.

8.7.Зохицуулах хороонд харилцаа холбооны улсын байцаагч ажиллана.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.8.Зохицуулах хороо нь ажлын албатай байна.

8.9.Зохицуулах хороо нь орон нутагт орон тооны бус гишүүдээс бүрдэх салбар зөвлөлтэй байж болно.

8.10.Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрөөс санхүүжинэ.

8.11.Зохицуулах хороо нь ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг Засгийн газарт тайлагнана.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.12.Зохицуулах хороо нь санхүүгийн тайлангаа жил бүр аудитаар баталгаажуулж, нийтэлнэ.

8.13.Зохицуулах хороо нь хуульд заасан зарим чиг үүргээ хэрэгжүүлэхдээ гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлж болно.

/Энэ хэсгийг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

9 дүгээр зүйл.Зохицуулах хорооны бүрэн эрх

9.1.Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.1.1.харилцаа холбооны талаар төрөөс баримталж буй бодлогын талаар санал боловсруулах, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;

9.1.2.хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;

/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.1.3.харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах, холбогдох техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичиг, журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.1.4.сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.1.5.харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах, зах зээлд зүй ёсны монополь болон давамгайлж буй үйлчилгээний тарифыг хянах, батлах;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.1.6.харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэхтэй холбогдсон журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.7.бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах;

9.1.8.харилцаа холбооны стандарт боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

9.1.9.сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;

9.1.10.радио, телевизийн болон тэдгээрийг дамжуулах үйлчилгээний нөхцөл, шаардлагыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.1.11.энэ хуулийн 6.1.4-д заасан журмын дагуу зохицуулалтын үйлчилгээний хөлсний хувь хэмжээг тогтоох;

9.1.12.тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх;

/Энэ заалтад 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.1.13.дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын журам батлах;

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.1.14.домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдсон журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.15.тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх харилцаа холбооны үйлдвэрлэл, ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам батлах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.16.Зохицуулах хорооны төсөв, ажлын албаны жилийн төлөвлөгөөг батлах.

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.17. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтын дугаарт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчилөлт оруулсан./

10 дугаар зүйл./Энэ зүйлийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ГУРАВДУГААР БҮЛЭГ - БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮҮРГИЙН САН[edit]

11 дүгээр зүйл.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан

11.1.Зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх, шинээр сүлжээ байгуулах, өргөтгөх, шинэчлэх зорилгоор шуудангийн болон цахилгаан холбооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг тус тус бүрдүүлж, зарцуулна.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

11.2.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

11.2.1.хандив, зээл, тусламжийн хөрөнгө;

11.2.2.бусад хөрөнгө.

11.3.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг зөвхөн энэ хуулийн 11.1-д заасан зориулалтаар зарцуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ[edit]

12 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл

12.1.Зохицуулах хороо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.1-15.16.3-т заасан үйл ажиллагааг эрхлэх иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгоно.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.1.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8.7-д заасан үйлчилгээ эрхлэх;

/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрлөлт оруулсан/

12.1.2.радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах;

12.1.3./Энэ заалтыг 2003 оны 5 дугарр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/

12.2.Тусгай зөвшөөрлийг 20 хүртэл жилийн хугацаатайгаар олгоно.

12.3.Энэ хуулийн 12.1 дэх хэсэгт зааснаас бусад харилцаа холбооны үйлдвэрлэл, ашиглалт, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд Зохицуулах хороонд бүртгүүлнэ.

13 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

13.1.Иргэн, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан баримт бичгийн хамт Зохицуулах хороонд ирүүлнэ.

13.2.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хууль тогтоомжид зааснаас гадна дараахь бичиг баримтыг хавсаргана:

13.2.1.санхүү-эдийн засаг, техникийн чадавхи болон мэргэжлийн боловсон хүчний хангалтын талаархи тооцоо, мэдээлэл;

13.2.2.хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаархи мэдээлэл /үйлчилгээний хамрах хүрээ, байршил, технологи, үйлчилгээний тарифын санал/.

14 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах

14.1.Тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулна. Гэрээнд дараахь зүйлийг тусгана:

14.1.1.үйлчлэх нутаг дэвсгэр, үйлчилгээний хүртээмж;

14.1.2.холбооны шугам, сүлжээний техник, тоног төхөөрөмжийн технологийн үзүүлэлт;

14.1.3.онц болон дайны байдал зарласан, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл үүссэн тохиолдолд хүлээх үүрэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ;

14.1.4.харилцан холболт хийх нөхцөл;

14.1.5.Зохицуулах хороо, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг;

14.1.6.бусад.

14.2.Зохицуулах хороо дараахь үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана:

14.2.1.өргөдөл гаргагчийн хүссэн давтамжийн зурвас байхгүй;

14.2.2.өргөдөл гаргагч нь харилцаа холбооны сүлжээг байгуулах, ашиглах, санхүү-эдийн засаг, техникийн болон мэргэжлийн боловсон хүчин, техникийн иж бүрдлээр хангагдаагүй;

/Энэ заалтад 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.2.3.нийтийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гэж үзсэн.

14.3.Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно.

15 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

15.1.Зохицуулах хороо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараахь үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:

15.1.1.харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй;

15.1.2.харилцаа холбоо, захидал харилцааны нууц задруулсан;

15.1.3.тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй;

15.1.4.хууль, гэрээнд заагаагүй үйл ажиллагаа явуулсан.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос учирсан хохирлыг Зохицуулах хороо хариуцахгүй.

15.3.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргана.

ТАВДУГААР БҮЛЭГ - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ[edit]

16 дугаар зүйл.Харилцаа холбооны сүлжээний төрөл

16.1.Харилцаа холбооны сүлжээ нь цахилгаан холбоо, шуудан, радио, телевизийн болон мэдээллийн /интернет, компьютер зэрэг бусад/ сүлжээнээс бүрдэнэ.

16.2.Харилцаа холбооны сүлжээг зориулалтаар нь нийтийн үйлчилгээний болон дотоодын, тусгай хэрэглээний сүлжээ гэж ангилна.

17 дугаар зүйл.Цахилгаан холбооны сүлжээ

17.1.Хэрэглэгчийн хооронд аливаа тэмдэг, дохио, бичиг, дуу, дүрс зэрэг бүх төрлийн мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад зориулсан шугам, тоног төхөөрөмж, техник хэрэгслээс цахилгаан холбооны сүлжээ бүрдэнэ.

17.2.Улс, хот хоорондын дамжуулах болон улс хоорондын холболтын байгууламжаас бүрдсэн, нийтийн үйлчилгээнд зориулсан сүлжээг цахилгаан холбооны үндсэн сүлжээ гэнэ. Үндсэн сүлжээ нь төрийн өмчлөлд байж болно.

17.3.Цахилгаан холбооны сүлжээ эзэмшигч нь техник, технологийн нэгдсэн удирдлагатай, тасралтгүй ажиллагаатай байхаар сүлжээг зохион байгуулна.

17.4.Үндсэн сүлжээг төр, өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн байгуулж, өмчилж болно.

18 дугаар зүйл.Шуудангийн сүлжээ

18.1.Шуудангийн сүлжээ, түүний ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

/Энэ зүйлийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

19 дүгээр зүйл.Радио, телевизийн сүлжээ

19.1.Радио, телевизийн сүлжээ нь радио болон телевизийн хөтөлбөрийг нэвтрүүлэх, хүлээн авах, дамжуулах тоног төхөөрөмж, техник хэрэгслээс бүрдэнэ.

19.2.Радио, телевизийн сүлжээг радио, телевизийн нэвтрүүлгийн хөтөлбөр бэлтгэх байгууллага үйлчлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ашиглана.

20 дугаар зүйл.Тусгай хэрэглээний холбооны сүлжээ

/Энэ зүйлийн гарчигаас “хэрэглээний” гэсний дараах “холбооны” гэснийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.1.Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшгаас хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын хэрэгцээнд зориулан тусгай хэрэглээний холбооны сүлжээг байгуулан ажиллуулж болно.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгээс “хэрэглээний” гэсний дараах “холбооны” гэснийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.2.Тусгай хэрэглээний холбооны сүлжээ төрийн хамгаалалтад байна.

/Энэ хэсгээс “хэрэглээний” гэсний дараах “холбооны” гэснийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.3.Тусгай хэрэглээний сүлжээг тусгай хэрэглээний холбооны сүлжээ, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ гэж ангилна.

/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.3.Тусгай хэрэглээний холбооны сүлжээ байгуулах, ашиглах журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийн дугаарт “20.4” гэж 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгээс “хэрэглээний” гэсний дараах “холбооны” гэснийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.4.Тусгай хэрэглээний холбооны сүлжээнд цахилгаан холбооны суваг, тоног төхөөрөмжийг үйлчлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ашиглана.

/Энэ хэсгийн дугаарт “20.5” гэж 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгээс “хэрэглээний” гэсний дараах “холбооны” гэснийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.5.Харилцаа холбооны сүлжээгээр дамжуулах тусгай хэрэглээний холбооны мэдээллийн нууцлалт, хамгаалалтыг энэ хуулийн 20.1-д заасан байгууллага хариуцна.

/Энэ хэсгийн дугаарт “20.6” гэж 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

21 дүгээр зүйл.Дотоодын хэрэглээний холбооны сүлжээ

21.1.Аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо ашиглах зориулалтаар дотоодын хэрэглээний холбооны сүлжээ байгуулан ажиллуулж болно.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.2.Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 21.1-д заасан сүлжээг ашиг олох зорилгоор бусдад ашиглуулахыг хориглох бөгөөд Зохицуулах хороо дотоодын хэрэглээний холбооны сүлжээнд зохицуулалт хийх журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавина.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

22 дугаар зүйл.Харилцаа холбооны сүлжээнд холболт хийх

22.1.Тусгай хэрэглээний холбооны сүлжээ эзэмшигч, дотоодын хэрэглээний сүлжээ бүхий болон шинээр сүлжээ байгуулах этгээд бусдын өмчлөлийн сүлжээнд холболт хийхдээ сүлжээ хоорондын зааглах цэгт тавигдах нэмэгдэл шугам, тоног төхөөрөмжийг хариуцна.

/Энэ хэсгээс “хэрэглээний” гэсний дараах “холбооны” гэснийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

22.2.Үйлчлэгч нь техникийн боломжийг харгалзан өөрийн сүлжээнд бусад сүлжээг саадгүй холбох нөхцөлийг хангана.

22.3.Харилцаа холбооны сүлжээ хоорондын харилцан холболт болон сүлжээнд холбогдох зааглах цэгийг Зохицуулах хороо тогтооно.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

23 дугаар зүйл.Холбооны сүлжээг дайчлан ажиллуулах

23.1.Монгол Улсад онц болон дайны байдал зарласан, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд харилцаа холбооны сүлжээг хууль тогтоомжид зааснаар дайчлан ажиллуулна.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ - ҮЙЛЧЛЭГЧ, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ[edit]

24 дүгээр зүйл.Үйлчлэгч, хэрэглэгчийн хүлээх хариуцлага

24.1.Үйлчлэгч, хэрэглэгчийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг Иргэний хуульд заасны дагуу гэрээгээр зохицуулна.

25 дугаар зүйл.Үйлчлэгчийн эрх, үүрэг

25.1.Үйлчлэгч нь дараахь эрхтэй байна:

25.1.1.харилцаа холбооны үйлчилгээний тарифыг Зохицуулах хорооноос гаргасан аргачлалын дагуу тогтоох;

25.1.2.хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол үйлчилгээг зогсоох, гэрээг цуцлах;

25.1.3.гэрээнд заасан бусад эрх.

25.2.Үйлчлэгч нь дараахь үүрэгтэй байна:

25.2.1.тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэглэгчийг ялгаварлахгүйгээр үйлчилгээгээр шуурхай хангах;

25.2.2.харилцаа холбооны стандарт, техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичгийг мөрдөх, хуульд заасны дагуу баталгаажуулсан тоног төхөөрөмж ашиглах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.2.3.харилцаа холбооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх, үйлчилгээний зориулалтыг өөрчлөх, түр зогсоох тухай Зохицуулах хороо болон хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх;

25.2.4.харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй бүх төрлийн мэдээ, мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах;

25.2.5.энэ хуулийн 23.1-д заасан нөхцөл байдал тохиолдсон үед холбооны сүлжээг хууль тогтоомжийн дагуу саадгүй хэрэглүүлэх;

25.2.6.хууль тогтоомжид зааснаас бусад үед харилцаа холбооны үйлчилгээг зогсоохгүй байх, хэрэглэгчид хохирол учруулсан тохиолдолд Иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээх;

25.2.7.зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх;

25.2.8.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9.1.1-д заасан эрх бүхий байгууллагыг хуульд заасан журмын дагуу харилцаа холбооны сүлжээнд холбох, түүнийг хуульд заасан зорилгоор ашиглах нөхцөл, бололцоогоор хангах;

/Энэ заалтыг 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад “холбооны” гэснийг “холбоо, мэдээллийн технологийн” гэж 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

25.2.9.хэрэглэгч дугаартайгаа цахилгаан холбооны үйлчлэгч хооронд шилжих техникийн боломж бүрдүүлэх;

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

25.2.10.зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.2.11.хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгэх;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.2.12.бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр үйлчлэх;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

25.2.13.хууль, гэрээгээр хүлээсэн бусад үүрэг.

/Энэ заалтын дугаарт 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчилөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчилөлт оруулсан./

25.3.Үйлчлэгч байгууллагын эрх бүхий ажилтан нь төрийн тусгай хамгаалалттай аж ахуйн нэгж, байгууллагад байгаа холбооны шугам, сүлжээнд засвар, үйлчилгээ хийхээр саадгүй нэвтэрнэ.

25.4./Энэ хэсгийг 2003 оны 5 дугарр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/

26 дугаар зүйл.Хэрэглэгчийн эрх, үүрэг

26.1.Хэрэглэгч дараахь эрхтэй байна:

26.1.1.харилцаа холбооны стандарт, техникийн нөхцөлийг хангасан, баталгаажсан тоног төхөөрөмж, холбогдох эрхээр баталгаажсан программ хангамж ашиглах;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

26.1.2.харилцаа холбооны сүлжээнд гарсан гэмтлийг арилгахыг шаардах, энэ талаар мэдээлэл авах;

26.1.3.энэ хуулийн 23.1-д зааснаас бусад шалтгаанаар үйлчилгээгээ зогсоосон буюу тоног төхөөрөмжөө ажиллуулаагүй тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;

/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.1.4.гэрээнд заасан бусад эрх.

26.2.Хэрэглэгч дараахь үүрэгтэй байна:

26.2.1.өөрийн эзэмшлийн барилга байгууламж, нутаг дэвсгэр дэх харилцаа холбооны сүлжээ, тоног төхөөрөмжийг хамгаалах, түүнд гарсан болон гарч болох гэмтэл, хохирлын талаар үйлчлэгчид мэдээлэх;

26.2.2.харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх;

26.2.3.үйлчлэгчээс өгсөн техникийн нөхцөл, шаардлагыг хангаж баталгаажсан тоног төхөөрөмж ашиглах;

26.2.4.гэрээгээр хүлээсэн бусад үүрэг.

ДОЛДУГААР БҮЛЭГ - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭГ ХАМГААЛАХ[edit]

27 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нийтлэг үүрэг

27.1.Харилцаа холбооны сүлжээг хамгаалах талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:

27.1.1.инженерийн шугам, сүлжээний хайгуул хийх, барилга байгууламж барих, шугам, сүлжээ байгуулахдаа үйлчлэгчээс зөвшөөрөл авах, түүнийг шилжүүлэх шаардлагатай бол уг ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх;

27.1.2./Энэ хэсгийг 2003 оны 5 дугарр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/

27.1.3./Энэ хэсгийг 2003 оны 5 дугарр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/

27.1.4.нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээний хэвийн ажиллах нөхцөлийг хангах.

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

27.2.Нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээг хувийн өмчлөл, эзэмшил, нийтийн эдэлбэрийн газар, барилга байгууламж болон нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн хэсгээр дамжуулан гэрээний үндсэн дээр байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага харилцаа холбооны тоног төхөөрөмж дээр ажиллах зөвшөөрлийг саадгүй олгох үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

28 дугаар зүйл.Зурвас газар

28.1.Монгол Улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зайг харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар гэнэ. Хамгаалалтын зурвас газар нь дараахь хэмжээтэй байна:

28.1.1.агаарын баганат шугамаас тал бүртээ 10 метр;

28.1.2.кабелийн шугамаас тал бүртээ 5 метр;

28.1.3.радио релейн шугамын станц хоорондын буюу сансрын холбооны хиймэл дагуулын газрын нэвтрүүлэх станцын долгион цацалтын орон зай, тухайн станцаас тал бүртээ 300 метр голчтой;

28.1.4.радио, телевизийн нэвтрүүлэх станцын болон долгион үүсгэх тоног төхөөрөмжийн хүчин чадлаас хамааруулан тогтоосон эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ.

28.2.Харилцаа холбооны сүлжээ байрлаж байгаа хамгаалалтын зурвас газартай холбогдсон асуудлыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага тус тусын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.

29 дүгээр зүйл.Зурвас газарт тавих хяналт

29.1.Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар үйлчлэгчийн хяналтад байна.

29.2.Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар болохыг тодорхойлсон тэмдгийг шугамын чиглэлд тавина.

29.3.Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

29.3.1.барилга, гэр, хашаа барих, мод тарих;

29.3.2.кабель гэмтээж болох зүйл хаях, химийн идэмхий бодис асгах;

29.3.3.зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр ачаатай тээврийн хэрэгслээр агаарын баганат шугамыг хөндлөн гарах.

29.4.Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт ажил гүйцэтгэх бол үйлчлэгчээс урьдчилан зөвшөөрөл авна.

29.5.Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт ажил гүйцэтгэсэн этгээд байгаль орчныг нөхөн сэргээх, засан тохижуулах арга хэмжээг өөрийн зардлаар, хариуцан хэрэгжүүлнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ - ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА[edit]

30 дугаар зүйл.Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлчилгээнд тавих хяналт

30.1.Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник технологийн горимын хэрэгжилтэд улсын байцаагч хяналт тавина.

30.2.Улсын байцаагч Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

30.2.1.харилцаа холбооны болон радио долгионы тухай хууль тогтоомжийн биелэлт, тусгай зөвшөөрөл олголт, түүний хэрэгжилтийг хянан шалгах;

30.2.2.харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлд мөрдвөл зохих технологийн горим, тогтоосон стандарт, техникийн нөхцөл болон энэ хуульд заасан бусад шаардлагын биелэлтийг шалгах;

30.2.3.тусгай зөвшөөрөлгүйгээр харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлсэн, бүртгэлгүйгээр радио давтамж ашигласан тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох.

30.3.Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад харилцаа холбооны улсын байцаагч ажиллаж болно.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.4.Зохицуулах хороо болон холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажиллах улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10.4-т заасны дагуу олгоно.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30-1 дүгээр зүйл.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит

/Энэ зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

30-1.1.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудитыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан иргэн, хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгээс “иргэн,” гэснийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

30-1.2.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийх иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага, эрх олгох журам, харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийх аргачлалыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дарга батална.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгээс “иргэн,” гэснийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

30-1.3.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийлгэх захиргааны байгууллагын жагсаалтыг Засгийн газар батална.

30-1.4.Энэ хуулийн 30-1.3-т заасан жагсаалтад хамаарах байгууллага хоёр жил тутам харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлсэн тайлангаа харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлж, тайланг олон нийтэд нээлттэй, ил тод байлгана.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30-1.5.“Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит” гэж тухайн байгууллагад ашиглаж байгаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, техникийн шийдэл, харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр нь байгууллагын стратегийн зорилтыг хангахад дэмжлэг үзүүлж, стандартад нийцэж байгаа эсэхийг хөндлөнгийн этгээдээс тогтоож, дүгнэлт, зөвлөмж гаргах хараат бус үйл ажиллагааг ойлгоно.

30-1.6.Төрийн аудитын байгууллагаас захиргааны байгууллагын үйл ажиллагаанд аудит хийхтэй холбогдсон харилцаанд энэ зүйл хамаарахгүй.

31 дүгээр зүйл.Маргаан шийдвэрлэх

31.1.Арбитрын хэлэлцээртэй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.

31.2.Энэ хуулийн 31.1-д зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо, салбар зөвлөл шийдвэрлэнэ.

31.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь энэ хуулийн 31.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.

/Энэ зүйлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

32.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

32.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

33 дугаар зүйл.Хохирол нөхөн төлүүлэх

33.1.Харилцаа холбооны тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хууль тогтоомжид заасны дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.

Public domainPublic domainfalsefalse