Jump to content

Монгол Улсын Байгалийн ургамлын тухай хууль

From Wikisource
Монгол Улсын Байгалийн ургамлын тухай хууль (1995)
322419Монгол Улсын Байгалийн ургамлын тухай хууль1995

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

[edit]

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь ой болон таримал ургамлаас бусад ургамал /цаашид "ургамал" гэх/-ыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж

1.Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Генетик нөөцийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2-1 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/"байгалийн ургамал" гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг;

2/"байгалийн ургамлын нөөц" гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг;

3/"байгалийн ургамлын тархац, нөөцийн судалгаа" гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор хийгдэж байгаа судалгааг;

4/"байгалийн ургамлыг тарималжуулах" гэж байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах, түүхий эд болгон ашиглах зорилгоор тарьж ургуулах, үржүүлэх ажиллагааг;

5/"ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ" гэж тухайн зүйл ургамлын оршин амьдрах нөхцөл болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон нэгж жингийн мөнгөн үнэлгээг;

6/"харь ургамал" гэж улсын хилийн гаднаас зориудаар болон санамсаргүй байдлаар зөөвөрлөгдөн ирж, нутагшиж байгаа зүйл ургамлыг.

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

3 дугаар зүйл.Ургамлын сан, түүний ангилал

1.Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ.

2.Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараахь байдлаар ангилна:

1/нэн ховор;

2/ховор;

3/элбэг.

3.Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон /энэ хуулийн хавсралтаар тогтоосон/ ургамал хамаарна.

4.Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.

5.Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаас бусад ургамлыг элбэг ургамалд тооцно.

/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4 дүгээр зүйл.Ургамлыг хамгаалах үйл ажиллагааны удирдлага

Ургамлыг хамгаалах үйл ажиллагааны удирдлагыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

5 дугаар зүйл.Ургамлын нөөцийн мэдээллийн сан

1.Ургамлын нөөцийн мэдээллийн сан дараахь үзүүлэлтээс бүрдэнэ:

1/ургамлын тархац, нөөцийн хэмжээ, түүний үнэлгээ;

2/ургамлын хатаамал, бэлдмэл, үрийн цуглуулга;

3/ургамлын судалгааны тайлан, мэдээ баримт;

4/ургамлын хяналт-шинжилгээний ажиглалт, хэмжилтийн мэдээ баримт;

5/ургамал хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээний мэдээ.

2.Ургамлын мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

6 дугаар зүйл.Ургамал ашигласны төлбөр

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төрийн өмчийн газар дахь ургамлыг ашиглахдаа хууль тогтоомжид заасны дагуу төлбөр төлнө.

2.Ургамал ашигласны төлбөрийн дээд, доод хэмжээ, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журмыг хуулиар тогтооно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ - УРГАМЛЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ

[edit]

7 дугаар зүйл.Ургамлыг хамгаалах

1.Ургамлыг гал түймэр, өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах ажлыг сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр, гэрээний дагуу газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Нэн ховор, унаган буюу үлдвэр ургамлын удмын санг хамгаалах зорилгоор ургамлыг тарималжуулах, нутагшуулах ажлыг төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.

3.Ургамлыг өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж, хими, биологийн бодисын хортой нөлөөллөөс хамгаалах, хорио цээр тогтоох ажлыг сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Ургамлыг өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьжаас хамгаалахад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид *төрийн захиргааны төв байгууллага гэх/-ын зөвшөөрснөөс бусад химийн бодис хэрэглэхийг хориглоно.

/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.Нэн ховор ургамал бүхий газрыг тухайн ургамал хамгаалах, нөхөн сэргээхээс бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхийг хориглоно.

6.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр харь ургамлыг байгальд тарималжуулна.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

7.Харь ургамлыг байгальд тарималжуулахад зориулалтын хязгаарлаж битүүмжилсэн талбайг ашиглана.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7-1 дүгээр зүйл.Ургамлын тархац, нөөцийн судалгаа явуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох

1.Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа ургамлын тархац, нөөцийн судалгааг 5 жил тутамд төрийн захиргааны төв байгууллага, шинжлэх ухааны байгууллагатай хамтран явуулна.

2.Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

3.Ургамлын тархац, нөөцийн судалгаа явуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ хийх зардлыг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх ургамлын зүйлийн нэр, түүхий эдийн хэмжээ, хугацаа, газрыг орон нутгийн санал, мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн жил бүр тогтооно.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл.Ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглох газар

1.Байгаль орчны тэнцлийг хангах ач холбогдол бүхий дараахь газар нутагт ургамлыг нөөцийнх нь хэмжээг үл харгалзан үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглоно:

1/хот, тосгон, бусад суурины ногоон бүс;

2/гол, горхины эх болон нуур, цөөрмийн эргээс 2 километрийн доторхи газар;

3/нэн ховор амьтны байршил газар;

4/баянбүрд;

5/ургамлын бүрхэвч нь талхлагдсан газар;

6/элсний нүүлтээс хамгаалах ач холбогдол бүхий газар;

7/хөрсний элэгдлээс хамгаалах зурвас газар.

2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4, 6, 7-д заасан газар, түүний заагийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоож, хэрэгжилтийг хянана.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

З.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-4-т заасан газар мал бэлчээж болно.

9 дүгээр зүйл.Ургамлыг нөхөн сэргээх

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ургамлыг нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан газраа зохих журмын дагуу өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээх буюу нөхөн сэргэх нөхцлийг бүрдүүлсний дараа сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө.

ГУРАВДУГААР БҮЛЭГ - УРГАМЛЫГ АШИГЛАХ

[edit]

10 дугаар зүйл.Ургамлыг ашиглах зориулалт

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.

2.Харь ургамлыг байгальд тарималжуулах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгоно.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

11 дүгээр зүйл.Ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага олгоно.

/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Судалгаа, шинжилгээ, ахуйн зориулалтаар ашиглахаар түүж бэлтгэсэн ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага судалгаа, шинжилгээний тайлангаа Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд мэдээлэх үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

12 дугаар зүйл.Ургамлыг ахуйн зориулалтаар ашиглах

/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.13-т заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгоно.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

13 дугаар зүйл.Ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага элбэг ургамлыг хүнсний, техникийн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах зориулалтаар ашиглаж болно.

2.Эм бэлтгэн найруулах ажил, үйлчилгээ эрхэлдэг дотоодын аж ахуйн нэгж, байгууллага ховор болон элбэг ургамлыг эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар тарималжуулан ашиглаж болно.

/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.25-д заасны дагуу сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 71 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу олгоно.

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.Ургамлын үндэс, үндэслэг иш, булцууны 50 ба түүнээс дээш хувийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тохиолдолд тухайн ургамлыг тарималжуулсан байна.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.Ховор ургамлыг эм үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.16-д заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 71 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу олгоно.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

14 дүгээр зүйл.Бэлчээр, хадлангийн ургамлыг мал тэжээх зориулалтаар ашиглах

1.Бэлчээрийн мал аж ахуйн эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оршин суугаа /оршин байгаа/ сум, дүүргийн газар нутагт мал бэлчээх, хадлан авах зэргээр бэлчээр, хадлангийн газар дахь ургамлыг ашиглахдаа Газрын тухай хуулийн 52, 53 дугаар зүйлийг баримтална.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нэн ховор ургамлыг хамгаалах зорилгоор түүний ургадаг газар мал бэлчээх, хадлан авахыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн 2 хүртэл жилийн хугацаагаар хориглож болно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.Ургамлыг нөхөн сэргээх буюу нөхөн сэргэх нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалах зорилгоор бэлчээр, хадлангийн газрыг хуваарьтай, даацад нь тохируулж ашиглуулах асуудлыг сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15 дугаар зүйл.Ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам

/Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

1.Үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал ашиглах аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг өөрийн зардлаар хийлгэнэ.

/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу иргэн, аж ахуйн нэгжийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Ургамлыг ашиглах зөвшөөрлийг эрхийн бичгээр олгоно. Эрхийн бичгийг бусдад шилжүүлэн ашиглуулахыг хориглоно.

4.Эрхийн бичигт ургамлыг түүж бэлтгэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, ургамлын зүйлийн нэр, эрхтэн, түүж бэлтгэх хэмжээ, хугацаа, газрыг заана.

5.Тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч ургамал ашиглах эрхийн бичгийг үндэслэн ургамлыг түүж бэлтгэх газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зааж өгөх бөгөөд холбогдох эрхийн бичгийн мэдээллийг Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд мэдээлэх үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.Ургамлыг ашиглах зөвшөөрлийг 30 хоногийн хугацаатай олгож, нэг удаа анх олгосон хугацаагаар сунгана.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан журмын дагуу хүчингүй болгоно.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

16 дугаар зүйл.Ургамлыг түүж бэлтгэх журам, хэмжээ, хугацаа

1.Ургамал ашиглах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ургамлыг түүж бэлтгэх журам, ашиглахыг зөвшөөрсөн хэмжээ, хугацааг баримтлан түүж бэлтгэнэ.

2.Ургамлыг түүж бэлтгэх, улсын хилээр нэвтрүүлэх журам, хэмжээ, хугацааг мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

17 дугаар зүйл.Ургамлыг гадаад улсад гаргах

/Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.Ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.19-д заасан төрийн захиргааны төв байгууллага олгоно.

/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгож, хүчингүй болгоно.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Ургамлын олон наст үндэс, үндэслэг иш, булцууг үндэс болон үрийг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадад гаргахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

/7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хассан./

18 дугаар зүйл.Ургамлыг ашиглах зорилгоор газар эзэмшүүлэх, ашиглуулах

1.Сум, дүүргийн Засаг дарга ургамлыг нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зорилгоор түүний тархац газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тодорхой хугацаатайгаар Газрын тухай хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулан эзэмшүүлж, ашиглуулж болно.

2.Ургамал ашиглах зорилгоор түүний тархац газрыг эзэмшиж, ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн З4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

1/тухайн газарт ашиглах ургамлын нэр, ашиглах хэмжээ;

2/ургамлыг ашиглах нөхцөл, болзол;

3/гэрээ байгуулагч талуудын тухайн ургамлыг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон эрх, үүрэг, хариуцлага.

3.Ургамлыг ашиглах зорилгоор түүний тархац газрыг эзэмшигч, ашиглагч нь тухайн ургамлыг болон түүний ургах орчинг хамгаалах, нөхөн сэргээх үүрэг хүлээхээс гадна Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэй байна.

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4.Ургамлыг нь ашиглахаас өөр зориулалтаар газрыг гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшил, ашиглалтын газар дахь ургамлыг зохих журмын дагуу зөвшөөрөл авч үйлдвэрлэлийн зориулалтаар бол төлбөртэйгээр, ахуйн зориулалтаар бол төлбөргүйгээр ашиглана.

19 дүгээр зүйл.Ургамал ашиглагчийн үүрэг

Ургамал ашиглагч нь дараахь үүрэгтэй байна:

1/ургамлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх;

2/ургамлыг түүж бэлтгэх, нөхөн сэргээх журмыг баримтлах;

3/журам, зөвшөөрөлд заасан хэмжээ, хугацаанд ургамлыг түүж бэлтгэх;

4/нэг наст ургамлыг түүний үр боловсросны дараа түүж бэлтгэх;

5/ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нөөцийн хэмжээг өөрийн зардлаар тогтоолгон, ургамлыг нөхөн сэргээх буюу нөхөн сэргэх нөхцөлийг бүрдүүлэх;

6/ургамлыг нь ашиглах зорилгоор газар эзэмших, ашиглах гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх.

7.Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх.

/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ

[edit]

20 дугаар зүйл.Мансууруулах бодис бүхий ургамал

1.Мансууруулах бодис бүхий ургамлын жагсаалтыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13.6-д заасан мансууруулах бодис бүхий ургамал ашиглаж эм бэлтгэн найруулах зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн олгож, зөвшөөрлийг тусгай бүртгэлд бүртгэнэ.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Иргэн, түүнчлэн энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллага мансууруулах бодис бүхий ургамлыг түүх, ашиглах, тарихыг хориглоно.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэргэжлийн байгууллага зөвшөөрөл хүсэгчийн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор холбогдох дүгнэлтийг гаргаж зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

22 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ


This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.